Хүндэт харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бидний 20 орчим жилийн хамтын ажиллагаанд манай хамт олны нэрийн өмнөөс миний бие Монгол улсын худалдааны салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж та бүхний итгэлтэй, найдвартай хамтрагч нь байсаар ирлээ. Бид энэ хугацаанд 20 гаруй орноос 400 гаруй нэр төрлийн чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг ханган ажиллаж, амжилт бүтээлээр дүүрэн байгааг дуулгахад таатай байна. Бид цаашид эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлтийн он жилүүдэд хэрэглэгчдэд орчин үеийн технологит тулгуурласан чанартай бүтээгдэхүүн хүргэж, байгууллагын ажилтнууыг хөгжүүлж, Монгол улсын эдийн засгийн өсөлт, харилцагч, хувь хүн, байгууллагын хөгжилд дэм үзүүлэх зорилгоо ухамсарлан найдвартай, түшиг тулгуур байх болно.
Ийнхүү харилцагчид, бизнесийн түншүүд, бидэнд итгэл хүлээлгэн, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг нийт ажилтнуудад талархал илэрхийлж та бүхэндээ сайн сайхныг хүсч, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Та бүхнийг хүндэтгэсэн:
Хамтран үүсгэн байгуулагч, захирал Г.Урандонгоо